2.4.2. Ээлжит хичээлийн үлгэрчилсэн загвар

Ээлжит хичээл №1
Сэдэв 1. Зургийн давхарга гэж юу вэ ?

Суралцахуйн зорилт:  Давхарга ашиглан зураг зохиомжилж зурах зураг эвлүүлэх  нэгтгэх засварлах .
Эзэмших мэдлэг чадвар:
·         Зургийн программ суулгах
·         Шинэ хуудас нээх хуудасны тохиргоо хийх
·         Давхаргатай ажиллах чадваруудыг эзэмших давхарга үүсгэх нэр өгөх нэмэх устгах нэгтгэх эргүүлэх зөөх хуулах
·         Зураг зохиомжлох эзлүүлэх бэлэн дүрс ашиглан давтамжтай зураг үүсгэх
Түлхүүр үг : Давхарга layer хэрэгсэл үйлдлийн жагсаалт history
Судлах цаг : 2
Багшийн бэлтгэх зүйл :
·         Paint net программыг суулгаж ажиллаж буй эсэхийн шалгасан байх
·         Ашиглагдах файлуудыг шаардлагатай хавтсанд хуулсан байх c medeelliin technology  хавтас
·         Төм үнэлгээний хуудас
Багшийн анхаарах зүйлс :
·         Сурагчдыг дасгал даалгаврыг алхмын дагуу хийх дадалд сургах
·         Давхаргатай ажиллах үед гарах алдаанаас сэргийлж сануулах
Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
Хугацаа
(80 мин)
Хүрэх үр дүн
1
Багш Зураг 2.2.3-ыг харуулж, Энэ зургийг ямар  программ дээр зурж болох вэ? paint программ ашиглан зураад нар байшин модны байршлыг сольж өөр байрлалд тавьж болох уу гэсэн асуулт тавьж давхарга хэрэг болно гэсэн ойлголтыг өгөхөд чиглүүлнэ . Хичээлийн зорилгыг гаргаж ирнэ. Багш хуудас 38ын зураг 2.2.1-2.2.2-ыг ажиглуулан http://www.getpaint.net
 хаягаар хандан программ татаж авч, суулгаж болно гэсэн мэдээлэл өгнө.  Paint.Net программын суулгах бичлэгийг үзүүлнэ.  Энэ удаа Paint.Net программын инсталлыг компьютерт суулгасан байгаа.
5
Давхаргын талаар ойлголттой болно. Хуудасны тохиргоо хийнэ.
Давхаргатай файл, ердийн файлын ялгаа, давуу талыг ухаарна.
2
Paint.net програмтай хэрхэн ашилах талаар зургийн хэрэгслийг тайбарлана. Paint программаас ялгаатай болон ижил зүйл юу байгааг хэлүүлнэ .Paint.net программыг нээлгэж ажиглуулна .
Зургийг зуруулахын тулд эхлээд хуудасны тохиргоо хийнэ.
Дасгал 1. Давхаргатай хэрхэн ажиллах талаар жишээ нь дээр хийлгэнэ. Үйлдлийн дагуу зөв хийснээр алдаа бага гарахыг анхааруулаарай.
Давхаргатай ажиллаж байгаа үед файлыг  2 аргаар  хадгална.
30
Давхаргатай файл, ердийн файлын хэмжээ өөр байгааг анзаарч, учир холбогдлыг ойлгоно.
Давхарга үүсгэж, давхаргад нэр өгч, давхаргатай ажиллана.
Байшингийн зохиомж бүтээнэ.
3
Багш мэдээлэл өгнө. Үүнд “Үйлдлүүдийн жагсаалт буюу History талбарт”  буй үйлдлүүдийн жагсаалтаас буцаах үйлдлийг хэрхэн хийж болохыг тайлбарлана.
6
Үйлдэл буцаах арга болон хийж буй үйлдэлдээ хяналт тавьж сурна.
4
Хуудас 41-ийн Дасгал 3. Бөмбөрцөг зурна.  Ашиглах хэрэгсэл, командыг өгснөөр сурагч бие даан хийх боломж бүрдэнэ. Багш чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.
20
Давхаргатай ажиллах, дүрс ашиглах, өнгө сонсож сурна.
Дүрсийг эргүүлж, зөөж, хэмжээгий нь өөрчилж, хувилна.
5
Хуудас 43-ын Хэрэглэхүй 2-ыг хийнэ. Параллелограмм дүрс, өнгө, давхарга нэмэх, хувилах, эргүүлэх командууд ашиглана.
15
Геометрийн дүрс ашиглан хайрцаг бүтээнэ.
6
Дүгнэлт. Давхаргын ач холбогдол юу байв.
3
Зураг засварлах, сайжруулахад хялбар дөхөм болно. Хугацаа хэмнэнэ.
7
Гэрийн даалгавар: Асуултануудад хариулж ирээрэй.
2
Зургийн өргөтгөл, давхаргын талаарх мэдлэгээ бататгана.
                                                    
Хүснэгт 2.4.3 Өөрийн үнэлгээ хийх хуудас


Шалгуур
Үйлдэл гүйцэтгэх чадамж
Хийж чадаагүй шалтгаан
Сайн хийсэн
Дунд зэрэг
Чадаагүй

1
Зургийн программ суулгах




2
Зургийн файл нээх, хаах




3
Хуудасны (цаас) тохиргоо хийх




4
Давхаргатай ажиллах, давхарга үүсгэх, нэр өгөх, нэмэх, устгах, нэгтгэх, нэр солих




5
Давхаргатай файл үүсгэх, хадгалах




6
Давхарга эргүүлэх, зөөх, хуулах




7
Дүрс ашиглан зургийн зохиомж хийх




8
Зургийг 2 аргаар хадгалах






Ээлжит хичээл №2

Сэдэв 2. Зураг зурах, засварлах

  Суралцахуйн зорилго:  Загварын дагуу зургийг зурах, давтамжтай зургийн зохиомж гаргах, задгай зохиомжын аргаар зураг зурах.
  Судлах цаг:  2
  Эзэмших мэдлэг, чадвар:
v  Сонгох хэрэгсэл ашиглан зураг засварлах, зургийн эвлүүлэг хийх, үнэлэх
v  Геометрийн дүрс ашиглан загварчлах
v  Компьютерт өнгө дүрслэх аргуудыг мэдэх
v  Соруул ашиглан зураг болон бичвэрээр өнгө гаргаж авах, ашиглах
v  Давтамжтай зургийн зохиомж гаргах, гаргасан зохиомжын дагуу зурах бүтээх
 Түлхүүр үг:  Загвар, давхарга, давтамж, шулуун, муруй, дугуй, хэрэгсэл
 Багшийн бэлтгэх зүйл:
v  Загвар зургийн файл, интернетээс татаж авсан зургийн файлууд
v  Үнэлгээний хуудас
 Багшийн анхаарах зүйл:
v  Сурагчдыг дасгал, даалгаврыг алхамын дагуу хийх дадалд сургах
v  Зураг зурах, засварлах үед гарах алдаанаас сэргийлж сануулах
Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
Хугацаа
(80мин)
Хүрэх үр дүн
1
Гэрийн даалгавар шалгана. Зургийн ямар өргөтгөлууд байдаг вэ? яагаад *.png, *.jpg өргөтгөлөөр хадгалах шаардлагатай вэ?
Давхаргын жишээ хэлнэ үү?
5
Зургийн өргөтгөл, давхаргын талаарх мэдлэгээ бататгана.
2
 Дасгал 1. Төсөөллийн байшин зураг хуудас бүтээцгээе. Загвар зураг ашиглах, зургуудыг танилцуулан ямар зураг зурж болох талаар ярилцана. Үр дүнг харуулахгүйгээр өөрсдөөр нь хийлгэсэний дараа дүгнэлт дээр ярилцана. Интернэт ашиглан зураг татаж авах алгоритмыг ярилцана.
30
Загварын дагуу давхаргатай ажиллаж төсөөллийн байшингийн зураг зохиомжлон эвлүүлнэ.
3
Сурагчдын бүтээлүүдээс сонгож, зургийг самбарт харуулж, тайлбарлуулна. Даалгаврыг аль болох сурагчдаар өөрсдөөр  нь хийлгэж, тайлбарлуулах, дүгнүүлэх, хамтран суралцах үйл ажиллагааны зарчимыг батлаж ажиллана.
10
Ойлголтоо цэгцлэн асуудлаа шийдвэрлэх арга замаа олно.


4
Дасгал 2. Навчыг зураарай.
Будаг ном гэж юу вэ? Ямар байдаг вэ?
Дасгал 3-ыг ашиглан зааврын дагуу будаг ном хийнэ.
30
Буддаг ном хийнэ.
5
Гэрийн даалгавар. Хэрэглэхүй даалгавар 2-ыг хийж, ямар хэргэсэл команд ашигласанаа дэвтэртээ тэмдэглэнэ үү
5
Геометрийн дүрсээр хийсэн объект навч зураж, хэвтээ, босоо чигт эргүүлэн проекц зурна. Эффектийн тухай  ойлголтоо бататгана.


Ээлжит хичээл №3
Сэдэв 3. Зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх

Суралцахуйн зорилт:    Зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх, түүний хэвийг өөрчлөх, эффект үүсгэх.
Судлах цаг:  1
Эзэмших мэдлэг, чадвар:
v  Зураг болон бичвэрийн хэвийг өөрчлөх
v  Эффект оруулах эффектийн төрлийг ашиглан төрөл бүрийн хээ угалз бүтээх
Түлхүүр үг:   Хэлбэржүүлэлт, эффект
Багшийн бэлтгэх зүйл:
v  Ашиглах зургийн файлуудыг хавтсанд бэлтгэсэн
v  ТӨМ, үнэлгээний хуудас
Багшийн анхаарах зүйл:
v  Сурагчдыг дасгал, даалгаварыг алхмын дагуу хийх дадалд сургах
v  Эффекттэй ажиллах үед гарах алдаанаас сэргийлэх
Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
Хугацаа
(80 мин)
Хүрэх үр дүн
1
Зураг болон бичвэрт эффект яагаад хийдэг вэ? Зураг 2.2.25-ыг харуулан үр дүнг ярилцана. Эффект хийдэг ямар программууд байдаг вэ? Хичээлийн зорилтыг гаргаж ирнэ.
2
Зураг болон бичвэрт эффект оуулах шаардлагыг мэдэх
2
Дасгал 1. Зураг 2.2.25 - 2.2.29 дагуу зурагт эффект хийнэ. Эффект цэсний командууд ашиглагдах бөгөөд тухайн давхарга идэвхитэй байх хэрэгтэй.
10
Зурагт хийсэн төрөл бүрийн эффектийн төрлүүдийг мэдэх.
3
Хуудас 47-ын Дасгал 2. Монгол гэр зурж эффект хийнэ үү?
12
Монгол гэрийн эффект.
4
Даалгаврыг аль болох сурагчдаар өөрсдөөр  нь хийлгэж, тайлбарлуулах, дүгнүүлэх хамтран суралцах үйл ажилллагааны зарчмыг баримталж ажиллана.
6
Сурагчид ойлгоогүй зүйлээ ойлгож авна. Асуудал шийдвэрлэх арга замаа олно. Сурагчд хийсэн бүтээлүүдээс сонгож, зургийг самбарт харуулж, тайлбарлана.
5
Хуудас 48-ын Дасгал 3. Бичвэрт эффект хийнэ.
8
Бичвэрийг эффекттэй болно.
6
Гэрийн даалгавар
2
Хуудас 49-ийн Хэрэглэхүй хэсгийн 2,3 дүгээр асуултанд хариулна.

No comments:

Post a Comment